Бүтээгдэхүүн 48

Эдгээр нь API дуудлагагүйгээр ажилладаг — татсан текст корпус эсвэл lib/astro/-гийн локал бодолтоор. Интернэт тасарсан ч ажиллана, бүхэн үнэгүй.

Төрөлхийн зурхай 8 · бүгдийг нэг дор →

Төрсөн мөчийн үндсэн зураг — гараг, гэр, аспект, мандах орд

Гарагуудын байрлал

Төрөх мөчид 10 гараг, Асцендент, Тэнгэрийн дунд (MC) болон сарны зангилаанууд огторгуйн аль ордод, хэдэн градуст, аль гэрт байсныг бодно. Зурхайн бусад бүх тайлбар эндээс урган гардаг түүхий суурь — «нар чинь ямар орд вэ» гэдгээс эхлээд бүхэн энэ дотор бий.

Гэрийн орой — 12 байшин

Тэнгэрийг таны төрсөн газар, цагаас хамааруулж амьдралын 12 салбарт хуваана: 1-р гэр = өөрөө, 7-р гэр = хамтрал, 10-р гэр = карьер гэх мэт. Гараг бүр аль салбарт «ажиллаж» байгааг тодорхойлдог хүрээ нь энэ.

Аспектын хүснэгт — гарагуудын өнцөг

Гараг хоёр хоёроороо ямар өнцөг үүсгэж байгааг бүгдийг нь жагсаана: conjunction (нийлсэн), trine (зохилдсон), square (зөрчилтэй), opposition (эсрэг) гэх мэт. Хүн эндээс «миний дотор ямар хүч ямартай найзалж, аль нь зөрчилдөж байна» гэдгийг харна.

Аспектын хэв маяг — том дүрсүүд

Ганц ганц аспектыг биш, тэдгээрийн нийлж үүсгэсэн ТОМ дүрсийг олно: Grand Trine, T-Square, Yod, Kite, Stellium, Grand Cross… Эдгээр нь зурхайн хамгийн онцлох, давамгай сэдвийг илтгэдэг.

Зурхайн ерөнхий хэлбэр

10 гараг ба Мандах орд дугуйн дээр хэрхэн тархсаныг нэг ойлголтоор нэрлэнэ (Dual Cluster, Splay, Splash, Locomotive, See-Saw, Bucket, Bowl — долоо). Хүн «миний эрч хүч нэг цэгт төвлөрсөн үү, эсвэл тархсан уу» гэдгийг нэг харцаар ойлгоно.

Натал дугуй зураг

Дээрх бүх мэдээллийг сонгодог дугуй зурхайн зураг болгож нэгтгэнэ. Өнгө, layout, аспект харуулах эсэхийг тохируулж болно. Хүн энэ ганц зургаас өөрийн бүтэн зурхайг нэг дор харна.

Асцендент — мандах ордны тайлан

Төрөх мөчид зүүн хаяанаас мандаж байсан орд. Энэ бол бусдад хэрхэн харагддаг «нүүр царай», анхны сэтгэгдэл чинь. Ойролцоогоор 2 цаг тутам солигддог тул төрсөн цаг яг байх шаардлагатай.

Төрсөн үеийн сарны фаз

Төрөх мөчид сар нарнаас хэр зайтай байсныг 8 фазаар илэрхийлнэ (шинэ сар, өсөх хавирган сар, тэргэл сар…). Хүний сэтгэл хөдлөлийн үндсэн хэмнэлийг тодорхойлдог гэж үздэг.

Зан чанарын тайлан 2 · бүгдийг нэг дор →

Гараг × орд, гараг × гэр бүрийн бэлэн эссе

Гараг × Орд тайлан

«Нар Ихрийн ордод», «Сар Матрын ордод» гэх мэт — тухайн гараг аль ордод унасны утгыг бүтэн эссегээр тайлбарлана. Хүний зан чанарын хамгийн түгээмэл уншдаг хэсэг.

Гараг × Гэр тайлан

Тухайн гараг амьдралын аль салбарт ажиллаж байгааг тайлбарлана. «Нар 9-р гэрт» = аялал, гүн ухаан, дээд боловсролын талбарт эрч хүч төвлөрсөн гэсэн үг.

Нэмэлт цэг ба биетүүд 2 · бүгдийг нэг дор →

Арабын цэг, тогтмол од, астероид, бага биетүүд

Арабын цэгүүд (Lots)

Гараг биш, гарагуудын хоорондох зайнаас тооцоолж гаргадаг цэгүүд: Lot of Fortune (материаллаг хувь заяа), Lot of Spirit (сүнслэг зорилго), харилцаа, амжилт, сорилтын цэгүүд. Эртний зурхайн уламжлалт арга.

Астероидын байрлал

Chiron, Ceres, Pallas, Juno, Vesta зэрэг астероид болон зангилаанууд. Эдгээрээс Chiron («шархадсан эмч» — гүн шарх ба эдгээх авьяас) хамгийн өргөн хэрэглэгддэг.

Цаг хугацааны таамаг 9 · бүгдийг нэг дор →

Өнөөдрийн тэнгэр төрөлхийн зурхайд хэрхэн тусаж байна

Өдрийн транзит

Өнөөдөр тэнгэрт яваа гарагууд таны төрөлхийн зурхайтай ямар өнцөг үүсгэж байгааг харуулна. «Өнөөдөр яагаад ийм өдөр байна вэ» гэдгийн зурхайн хариу.

Долоо хоногийн транзит

Сонгосон нэг гарагийн (жишээ: Сар) энэ долоо хоногт үзүүлэх нөлөөг эхлэл-төгсгөлийн огноотой нь харуулна.

Сарын транзит

Нэг сарын турш сонгосон гараг таны зурхайд үүсгэх бүх аспект — хэзээ эхэлж, хэзээ оргилдож, хэзээ дуусахтай нь.

Бүтэн транзит

Сонгосон транзит гарагийн бүх идэвхтэй нөлөөг нэг дуудлагаар. Транзитын хамгийн дэлгэрэнгүй хэлбэр — цаг хугацааны интервалтайгаа.

Транзит гарагуудын байрлал

Хоёр мөчийг зэрэгцүүлж өгнө: төрөх үеийн гарагууд, ба сонгосон транзит мөчийн гарагууд. Өөрөө харьцуулалт хийх бол түүхий дата нь энэ.

Транзит гараг аль гэрт

Яг одоо (эсвэл сонгосон мөчид) явж буй гараг бүр таны АЛЬ гэрт зочилж байгаа. «Одоо амьдралын аль хэсэгт минь юу болж байна» гэдгийн хамгийн шууд хариу.

Транзитын дугуй зураг

Гурван зураг буцаана: натал, транзит, ба хоёрыг давхарласан хос дугуй. Давхарласан зураг нь транзитыг нүдээр ойлгох хамгийн хялбар хэлбэр.

Энгийн транзит — аспектын жагсаалт

Сонгосон мөчид натал × транзит гарагуудын бүх аспектыг цөөн параметрээр, товч хүснэгтээр гаргана. Цаг хугацааны интервал ороогүй.

Тохируулсан транзит

transit-basic-тэй ижил хариу, гэхдээ транзитын байршлыг (өөр хот, өөр цагийн бүс) тусад нь зааж өгч болно. Өөр улсад байхдаа тооцоолоход тохиромжтой.

Гарагийн эргэн ирэлт 2 · бүгдийг нэг дор →

Solar return, Saturn return — эргэлтийн цэгүүд

Гарагийн эргэн ирэлтийн огноонууд

Сонгосон гараг төрөх үеийнхээ яг тэр градус руу хэзээ буцаж ирэхийг жагсаана. Нарных нь жил бүрийн төрсөн өдөр (Solar return), Санчирынх нь ойролцоогоор 29 нас (Saturn return). Хүн «миний дараагийн эргэлтийн цэг хэзээ вэ» гэдгийг харна.

Эргэн ирэлтийн бүтэн зурхай

Дээрх огноонуудын НЭГИЙГ сонгож, яг тэр мөчийн бүтэн зурхайг бодно. Жишээ нь ирэх төрсөн өдрийн Solar return — тухайн бүтэн жилийн «сэдэв»-ийг уншдаг зурхай.

Хосын зохицол 3 · бүгдийг нэг дор →

Хоёр хүнийг харьцуулах

Хосын гарагийн харьцуулалт

Хоёр хүний гарагуудыг зэрэг бодоод, тэдгээр нь хоорондоо ямар аспект үүсгэж байгааг харуулна. Хосын зохицлын (synastry) гол тооцоо.

Хосын гэрийн харьцуулалт

Хоёулангийнх нь 12 гэрийн систем. Нэг хүний гараг нөгөөгийнх нь аль гэрт унаж байгааг тооцоход хэрэгтэй — «чи миний амьдралын аль хэсгийг гэрэлтүүлэх вэ» гэдэг асуулт.

Ордны хайрын зохицол

Хоёр ордыг харьцуулж оноо болон дэлгэрэнгүй тайлбар өгнө. Зөвхөн 2 орд хэрэгтэй — төрсөн цаг, байршил огт шаардахгүй тул хамгийн хялбар ажиллуулдаг үйлчилгээ.

Тэнгэрийн календарь 2 · бүгдийг нэг дор →

Сарны фазын хуваарь, хиртэлт

Сарны фазын календарь

Сонгосон сарын өдөр бүрийн сарны фаз, гэрэлтэлтийн хувь, сарны нас. Ажил төлөвлөх, зан үйл хийх өдрөө сонгоход хэрэглэдэг.

Хиртэлт — нар ба сар

Сонгосон онд болох нар, сар хиртэлтүүд, тэдгээр нь таны зурхайд хэр ойр тусаж байгаа (orb). Хиртэлтийг урт хугацааны эргэлтийн цэг гэж үздэг.

Нумерологи 13 · бүгдийг нэг дор →

Нэр, төрсөн огнооны тоон шинжилгээ

Нумерологийн үндсэн тоонууд

Нэр болон төрсөн огнооноос Life Path, Attitude, Birth Day, Personal Year / Month / Day зэрэг үндсэн тоог бодож, тус бүрд нь тайлбар өгнө. Зурхайн тооцоо огт ороогүй — зөвхөн нэр, огноо хоёроор ажиллана.

Ло Шу грид

Төрсөн огнооны цифрүүд, хөтлөгч ба удирдагч тоо, нэрийн язгуур гурвыг Ло Шу хэмээх 3×3 квадратад байрлуулж үзүүлнэ. Аль тоо давтагдаж, аль нь дутуу байгаа нь зан төлөвийн ерөнхий зургийг өгдөг гэж үздэг юм.

Нэрийн тоо

Нэрний эхний үгийн үсэг бүрийг Халдейн хүснэгтээр тоо болгож нийлбэрийг нь авдаг. Нийлбэр тоо нь өөрийн гэсэн тайлбартай бөгөөд язгуур тоо нь давхар утга өгдөг юм.

Төрсөн өдрийн тоо

Сарын хэд дэх өдөр төрсөн нь өөрөө нэг бие даасан утга болдог гэж нумерологид үздэг. Өдөр бүрд хоёр түвшний тайлбар байдаг нь бүтэн тоо ба язгуурых нь юм.

Дутуу тоонууд

Ло Шу гридэд огт ороогүй тоо бүр тухайн хүнд дутагдаж болзошгүй чанарыг заадаг гэж үздэг. Гридийн бүрдэл нь огноо, хөтлөгч, удирдагч, нэрийн язгуур дөрвөөс гардаг юм.

Хөтлөгч ба удирдагч тоо

Хөтлөгч тоо нь төрсөн өдрийн язгуур, удирдагч тоо нь бүтэн огнооны язгуур юм. Хоёр тооны хослол бүрд өөрийн гэсэн тайлбар байдаг бөгөөд амьдралын үндсэн чигийг хамтдаа заадаг гэж үздэг.

Хоёр тооны хос

Гридэд хамт байгаа тодорхой хоёр тооны хослол нь өөрийн гэсэн утгатай байдаг. Ийм утга бүхий хос нь яг зургаа гэдгийг таталтын шүүлт баталсан юм.

Гурван тооны сум

Ло Шу квадратын нэг шугамын гурван тоо гридэд бүгд байвал бүтэн сум үүсдэг. Энэ нь тод илэрхий давуу чанарыг заадаг гэж үздэг бөгөөд шугам бүр өөрийн нэртэй, тайлбартай юм.

Давтагдсан тоонууд

Нэг тоо гридэд хэдэн удаа орж байгаа нь тухайн чанарын эрчмийг харуулдаг юм. Давталт бүрд тусдаа тайлбар байдаг бөгөөд нэг ч удаа орсон нь өөрөө утгатай.

Жилийн төлөв

Хувийн жилийн тоо нь төрсөн өдөр, сар, тухайн оны цифрүүдийн нийлбэрийн язгуур бөгөөд жил бүр 1-ээс 9-ийн хооронд эргэлддэг юм. Тоо бүрийн жил өөрийн өнгө аястай гэж үздэг.

Азын тоо ба өдрүүд

Төрсөн өдрийн язгуураас азтай өдөр, гараг, сар, өнгө зэрэг нь тогтдог гэж үздэг. Азтай жилүүд нь наснаас хамаардаг тул төрсөн оноос тань тооцоологдож гардаг юм.

Ордны гараг ба тоо

Төрсөн огноогоор нарны орд тогтоод тэр ордны эзэн гараг, эзэн тоо, нөхөрсөг ба зөрчилтэй ордуудыг нь үзүүлдэг. Зурхайн градусын тооцоо ороогүй, зөвхөн огнооны хүснэгт хэрэглэгддэг юм.

Эрдэнийн чулууны зөвлөмж

Эхний чулуу нь төрсөн гарагийн өдрийн эзэн гарагаас, хоёр дахь нь нарны ордны эзэн гарагаас гардаг Ведийн уламжлалтай юм. Чулуу бүрд зүүх хуруу, өдөр, суурь металл нь тогтсон байдаг.

Tarot ба уншлага 7 · бүгдийг нэг дор →

Хөзөр сугалдаг, санамсаргүй хариутай үйлчилгээнүүд

Тийм / Үгүй Tarot

Нэг асуултад нэг хөзөр сугалж ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн шууд хариу өгнө. Сугалалт санамсаргүй тул дуудах бүрд өөр хариу гарна.

Өдрийн хөзөр

Өдөрт нэг хөзөр сугалж карьер, хайр, санхүү гэсэн гурван талаас тайлбарлана. Хамгийн энгийн, өдөр тутмын формат.

Сахиусан тэнгэрийн уншлага

Сонгосон тооны хөзөр сугалж, дээд хүчний зурвас хэлбэрээр тайлбарлана. Хөзрийн тоог 1-5 хооронд тохируулна.

Хүсэл биелэх уншлага

Тавьсан хүсэл, зорилго чинь биелэх үү гэдэгт чиглэсэн уншлага.

Гүнзгий хайрын уншлага

Хайр дурлалын одоогийн нөхцөл байдалд төвлөрсөн дэлгэрэнгүй уншлага.

Өнгөрсөн – Одоо – Ирээдүй

Сонгодог гурван хөзрийн байршуулалт. Хүн цаг хугацааны гурван үе шатаа тусад нь харна.

Чиний дотоод амьтан

Төрсөн огнооны бүх цифрийн нийлбэрээс 9 амьтны нэгийг оноож, tarot дүртэй холбон тайлбарлана. Хөнгөн, хөгжөөнт формат.